Эмнэлгийн танилцуулга

Алсын хараа
Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, чих хамар хоолой, сонсгол судлалын үндэсний загвар төв болох.

Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчдээ эрхэмлэдэг тэргүүн туршлага, шилдэг инноваци бүхий эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалтын эмнэлэг байх  

Үнэт зүйл
Үнэт зүйл
  • Э-ЕЛДЭГ ХАРИЛЦАА
  • М-АНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН
  • Ж-ИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ж-АРГАЛТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого
Эмнэлгийн танилцуулга
Эмнэлгийн танилцуулга

Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Эрдэнэчулууны санаачлагаар 1993 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй “Сонор-Ж” үүдэн эмнэлгийг үүсгэн байгуулснаар “ЭМЖЖ” эмнэлгийн түүхэн замнал эхэлсэн бол өнөөдөр бид 250 гаруй ажилтантай  үүнээс эмнэлгийн мэргэжилтний 70%-иас дээш нь эрдмийн зэрэг цолтой эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнтэй болж, магадлан итгэмжлэгдсэн, улсын хэмжээнд чих хамар хоолой, сонсгол, тэнцвэрийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 жилийн түүхтэй тэргүүлэх зэргийн эмнэлэг болон жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.

Бид оношилгоо, эмчилгээг хийхээс гадна хамтрагч, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, ажилтнуудынхаа хариуцлага, мэргэжлийн ёс зүйд тулгуурлан өсөн хөгжиж, өргөжин тэлсээр салбар эмнэлэг, клиникүүдээ байгуулан, ард иргэддээ  хүртээмжтэй, чанартай үйлчилгээг ойртуулан хүргэсээр байна.

250+
Ажилтан
70%+
Эрдмийн зэрэг цолтой эмч, мэргэжилтэн
33+
Жилийн туршлага, тэргүүлэх зэрэг
Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг
Захирлын мэндчилгээ
Захирлын мэндчилгээ

"ЭМЖЖ" эмнэлгээр үйлчлүүлдэг нийт үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагууд болон Монгол улсын хүн ардынхаа эрүүл мэндийн хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж байгаа “ЭМЖЖ” ХХК-ий болон харилцан хамаарал бүхий компаниудынхаа нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилж байна. 

Бид  орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд олон улсын жишигт нийцсэн Чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч нэг бүртээ үзүүлж,  хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан  иргэн бүрийг эрүүлжүүлэхээр мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн ажиллаж,  30 жилийн түүхийг бүтээжээ. 

ЭМЖЖ эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд чих хамар хоолой, сонсгол, тэнцвэрийн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээндээ "ЭМХТ", "АШУҮИС", "Ач АУИС" зэрэг  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргадаг томоохон сургуулиудын сургалт эрдэм шинжилгээний бааз болон ажиллаж байгаадаа туйлын баяртай байна. 

Цаашид ард иргэд, үйлчлүүлэгч та бүхэндээ олон улсын стандартад нийцсэн тухтай орчин, орчин үеийн дэвшилтэт технологийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлсээр байх болно. 

Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

М.Заяа
ЭМЖЖ эмнэлгийн Гүйцэтгэх Захирал, АУ-ны доктор
Гадаад харилцаа

ЭМЖЖ эмнэлэг нь ХБНГУ, БНСУ, Итали улс, Тайван улс, БНХАУ, ОХУ зэрэг гадаадын олон улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гадаад харилцаагаа бэхжүүлж, эмч, мэргэжилтнээ сургах, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгооны шинэ арга зүйг монгол улсад оруулж ирж, нутагшуулах зэргээр Монгол улсын чих хамар хоолойн салбарт томоохон хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

7034-1111
1900-9999