Олон улсын жишигт нийцсэн, чих хамар хоолой, сонсгол судлалын үндэсний загвар төв болох.
Үйлчлүүлэгчдээ эрхэмлэдэг тэргүүн туршлага, шилдэг инноваци бүхий эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалтын эмнэлэг байх
Үйлчлүүлэгчийн тав тухыг хангах зорилгоор олон улсын стандартад нийцүүлэн агаар сэлгэлтийг сайжруулж, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, орчин үеийн интерьер дизайн бүхий заслыг хийж, эмнэлгийн барилгаа шинэчлэн тохижууллаа.

CBCT-рентген, компьютер томограф хосолсон аппаратыг Чих, хамар, хоолойн практикт Монгол улсад анх удаа нэвтрүүллээ.
БНСУ-ын компанитай хамтран Төрөлжсөн мэргэжлийн бүтэц үйл ажиллагаа MNS 6330:2017, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартын шаардлагуудыг бүрэн хангасан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, бүрэн вакум мэс заслын 2 заалтай боллоо.
Төвөнх, залгиурын кабинет шинээр байгуулж, залгиурын уян дурангийн оношилгоо, 3D хүзүүний хэт авиан оношилгоог шинээр нэвтрүүлэн төвөнх, залгиур, дуу авиа судлалын өвчний оношилгоог сайжрууллаа
Чихний дурангийн мэс заслыг өөрийн эмнэлэгт нутагшуулан хийж эхэллээ.
Тэнцвэрийн лабораторийг Монголд анх удаа байгуулж, CALORIC TEST болон VIDEO NYSTAGMО GRAPHY, Толгойн импульс тест (HIT), Тэнцвэрийн мэдрэлийн салааг шалгах (VEMP) шинжилгээнүүдийг нэвтрүүлж, дотор чихний гаралтай тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг олон эмгэгүүдийг ялган оношилж эхэллээ.
Хэл заслын багш нарыг бэлтгэж, “Дунгийн суулгац” мэс заслын дараах сонсгол сэргээх, хэл яриа үүсгэх, оюун ухааныг хөгжүүлэх зорилготой анхны ”Дун” цэцэрлэгийг байгууллаа.
Италийн “LOFARM” Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан “Хамрын харшлын шинжилгээ”, Риноманометрийн шинжилгээг нэвтрүүллээ.
Siemens фирмтэй албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулж, Сонсголын аппарат болон дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортолж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Дурангийн аргаар хэнгэрэг нөхөх тэс заслыг анх удаа Монгол улсад хийлээ.
Нүүрний мэдрэл нөхөн сэргээх мэс заслыг хийж эхэллээ.
Хамрын хөндийн дурангийн мэс заслын аргыг Монгол улсад нэвтрүүллээ.
Австрали улсын “Cochlear”-фирмтэй албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулж, сонсголын хүнд зэргийн бууралттай хүүхдүүдэд сонсгол оруулах “Дунгийн суулгац хагалгаа”-г Монгол улсад нэвтрүүллээ.
Хавирганы мөгөөрс ашиглан хамар нөхөн сэргээх мэс заслыг эхлүүлэв.
Монгол улсад анх удаа хамрын хөндийн мэс засалд Микроскопи ашиглах аргыг нэвтрүүлэв.
ЭМШУИС-ын төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг болж, Чих, хамар, хоолойн үндсэн мэргэшлийн сургалт явуулдаг боллоо.
Монгол улсад анх удаа дөрөө ясны мэс заслыг хийлээ.
Ухархайн гэмтэлд мөгөөрс ашиглах мэс заслын аргыг анх удаа нэвтрүүллээ.
Монгол улсад анх удаа дунд чихний эмгэгтэй, сонсголын хүнд зэргийн бууралттай тохиолдлуудад сонсголын яс болон дөрөө ясыг ХБНГУ-ын “Heinz Kurz” титан протезоор солих мэс заслуудыг нутагшуулж, хагалгааны дараах сонсгол сайжралтыг нэмэгдүүллээ.
Мөн байгалийн ногоон бүсэд эмнэлэг, сувиллын үйлчилгээ үзүүлэх, мэс заслын дараа нөхөн сэргээх, эрүүлжүүлэх, “ЭМЖЖ клиник сувилал”-ийг байгууллаа.
ЭМШУИС-ын төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг болж, Чих, хамар, хоолойн үндсэн мэргэшлийн сургалт явуулдаг боллоо.
“ЭМЖЖ” эмнэлэг 33 ортой, өөрийн байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, 8 эмч, 12 сувилагч, 8 туслах ажилтантай боллоо.
Монгол улсад анх удаа нярайн сонсгол шалгах шинжилгээг нэвтрүүлж, анхны бие даасан сонсголын тасгийг байгуулав.
Монгол улсад анх удаа ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтарч мэс заслыг LIVE-р шууд дамжуулан УНТЭ дээр сургалт зохион байгуулав.
Магадлан итгэмжлэгдсэн анхдагч хувийн эмнэлгүүдийн нэг болов.
Дунд чихний протезийн мэс заслыг хийж эхлэв.
ХБНГУ-ын “Pro Acoustic” холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол улсад анх удаа акустик инженерүүдийг бэлтгэж, Сонсгол судлалын иж бүрэн кабинетыг нээн олон улсын стандартын дагуу сонсголын аппаратын тохируулга, засвар үйлчилгээ, сонсголын обьектив шинжилгээг хийж, олон улсын хамтарсан сургалт зохион байгуулав.
Тухайн үеийн хууль тогтоомжийн хүрээнд “Сонор-Ж” ХЭАА татан буугдаж суурин дээр нь “ЭМЖЖ” эмнэлгийг 1-р төрөх эмнэлгийн хуучин байрны 2 давхарт байгуулж, 15 ортой Мэс засал, хэвтүүлэн эмчлэх тасаг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1 Чих хамар хоолойн эмч, 5 их эмч, 1 унтуулгын эмч, 4 сувилагч, 2 туслах ажилтан 1 тогоочийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байв.
”Сонор” пүүс татан буугдаж, “Сонор-Ж” ХЭАА-г АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Батын Эрдэнэчулууны санаачилгаар байгуулсан бөгөөд Чих хамар хоолойн явуулын үзлэг, гадаад худалдаа, мал аж ахуй эрхэлж байв.
Батын Эрдэнэчулуун эзэнтэй “Сонор” пүүс байгуулагдав. Анхны пүүс нь тухайн үеийн ЭНЭШТөв (одоогоор ЭХЭМҮТ)-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эмч, ажилчид пүүсийн хувь эзэмшигч байсан бөгөөд тухайн үеийн пүүсийн захирлаар Э.Жаргалхүү, аж ахуйн дарга, менежер Л.Довчин, малчин, саальчин х.Аварзэд (сувилагч) нар ажиллаж байв.
Даваа-Баасан: 08:00 - 18:00
Бямба: 10:00 - 14:00
Ням: Амарна