Б.Уранчимэг
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй
Сонсголын эмчийн үзлэгийн кабинет нь бүх насны хүнд чихний үзлэг, сонсголын эмгэгүүдийн оношилгоо, тусламж үйлчилгээг олон улсын болон монгол улсын оношилгоо эмчилгээний удирдамжийн дагуу үзүүлж байна.
Madsen Aurical Aud багаж · 15–20 минут · 5 наснаас дээш
Сонсголын бичлэг нь сонсголын босгыг тодорхойлох, сонсгол бууралтын зэрэг, хэлбэр, шалтгааныг үнэлэх үндсэн шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр янз бүрийн давтамжийн цэвэр авиаг хамгийн сул түвшинд сонсож байгаа сонсголын босгыг тогтоодог. Манай эмнэлэг Madsen фирмийн Aurical Aud багажаар сонсголын бичлэгийг олон улсын стандартын дагуу хийж байна.
Interacoustics Titan · 5–10 минут · Нярайд ч тохиромжтой
Өргөн хүрээний тимпанометр нь дунд чихний үйл ажиллагааг өргөн хүрээний давтамжаар үнэлдэг орчин үеийн оношилгооны арга юм. Уламжлалт тимпанометрийн шинжилгээ нь зөвхөн 226 Hz-ийн нэг давтамж ашигладаг бол WBT нь 226–8000 Hz хүртэлх өргөн хүрээний давтамжаар хэмжилт хийж, дунд чихний талаар илүү нарийвчилсан мэдээлэл өгдөг. WBT нь дууны энергийн шингээлт (Acoustic Absorbance), дамжуулалт болон резонансын давтамжийг хэмжиж, дунд чихний эмгэгийг эрт илрүүлэхэд өндөр ач холбогдолтой. Манай эмнэлэг Interacoustics фирмийн Titan багажаар Wideband Tympanometry шинжилгээг олон улсын стандартын дагуу хийж байна.
Interacoustics Eclipse · 30–90 минут · Нярайд тохиромжтой
ASSR нь сонсголын босгыг тодорхойлох зорилгоор тархины цахилгаан хариу урвалыг хэмждэг объектив электрофизиологийн шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь өвчтөний хариу үйлдлээс хамааралгүйгээр хийгддэг тул нярай, бага насны хүүхэд болон энгийн сонсголын бичлэг хийлгэх боломжгүй хүмүүсийн сонсголын түвшинг тогтооход өндөр ач холбогдолтой. Манай эмнэлэг Interacoustics фирмийн дэвшилтэт технологийн Eclipse багажаар ASSR шинжилгээг монгол улс болон олон улсын стандартын дагуу хийж байна.
Interacoustics Eclipse · 30–90 минут · Объектив шинжилгээ
ABR шинжилгээ нь дуу авианд сонсголын мэдрэл болон тархины багана хэсгийн үзүүлж буй хариу урвалыг үнэлдэг обьектив шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь өвчтөний идэвхтэй оролцоо шаардахгүй бөгөөд сонсголын босго түвшинг тодорхойлох, сонсголын мэдрэлийн замын үйл ажиллагааг үнэлэхэд ашиглагддаг. Манай эмнэлэг Interacoustics фирмийн дэвшилтэт технологийн Eclipse багажаар ABR шинжилгээг монгол улс болон олон улсын стандартын дагуу хийж байна.
Шинжилгээний үед үйлчлүүлэгч тайван хэвтэх эсвэл унтаж байх шаардлагатай.Шинжилгээ нь өвдөлтгүй, аюулгүй бага насны хүүхэд заавал унтаж байх үед шинжилгээг хийдэг.
Interacoustics Eclipse · 5–10 минут · Нярайн скрининг
OAE шинжилгээ нь дотор чих буюу дун (cochlea)-гийн гадна сормослог эсүүдийн үйл ажиллагааг үнэлдэг, өвдөлтгүй, хурдан, объектив сонсголын шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь ялангуяа нярай, бага насны хүүхэд болон хамтран ажиллах боломжгүй хүмүүст сонсголын скрининг, үнэлгээ хийхэд өргөн хэрэглэгддэг. Манай эмнэлэг Interacoustics фирмийн дэвшилтэт технологийн Eclipse багажаар OAE шинжилгээг монгол улс болон олон улсын стандартын дагуу хийж байна.
Шинжилгээний үед чихний сувагт жижиг мэдрэгч (probe) байрлуулж, зөөлөн дуу авиа өгнө. Дотоод чих хэвийн ажиллаж байвал дунгийн гадна үсэрхэг эсүүд хариу дохио үүсгэж, уг дохиог төхөөрөмж бүртгэнэ. Шинжилгээ нь хэдхэн минут үргэлжилдэг бөгөөд ямар нэгэн өвдөлт, зовуурь үүсгэдэггүй.
20–40 минут · Меньерийн өвчний оношилгоо
ECochG буюу электрокохлеографийн шинжилгээ нь дотор чих (дун) болон сонсголын мэдрэлийн эхний хэсгийн цахилгаан идэвхийг бүртгэн үнэлдэг объектив шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь дотоод чихний эмгэг, тэр дундаа Меньерийн өвчнийг оношлоход өргөн хэрэглэгддэг.
Шинжилгээний үед чихэнд лидокайнтай цацлагаар мэдээ алдуулна. Чихний хэнгэргэн хальсан дээр тусгай электрод байрлуулж, чихэвчээр богино хугацааны дуу авиа өгнө. Дууны өдөөлтийн хариуд дотор чих болон сонсголын мэдрэлийн үүсгэсэн цахилгаан потенциалыг багажаар бүртгэж, компьютерээр боловсруулан үнэлдэг.
Яриа ойлгох чадварын шинжилгээ · SRT · WRS · SDS
Үгийн аудиометр нь хүний яриа сонсох, ойлгох чадварыг үнэлдэг сонсголын шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь хүний үг ялгах чадвар, сонсгол бууралтын зэрэг, хэлбэрийг тодорхойлохоос гадна сонсголын аппарат болон кохлеар имплантын үр дүнг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Үгийн аудиометрийн үндсэн үзүүлэлтүүд:
Шинжилгээний үед үйлчлүүлэгч дуу тусгаарласан өрөөнд чихэвч зүүнэ. Тодорхой чанга болон сул түвшинд үг, эсвэл өгүүлбэр сонсгож, сонссон үгээ давтан хэлүүлэх замаар үнэлгээ хийнэ.
Даваа – Баасан
09:00 – 17:00
цагийн хороонд ажиллана
Бямба
10:00 – 14:00
цагийн хороонд ажиллана
Ням
Амарна
Даваа-Баасан: 08:00 - 18:00
Бямба: 10:00 - 14:00
Ням: Амарна
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй
Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй