ҮЙЛ ОНОШИЙН ТАСАГ

Эмнэлгийн танилцуулга Түүхэн
замнал
Тасгийн
танилцуулга
Сургалт, эрдэм шинжилгээ Хүний нөөцийн бодлого

ДҮРС ОНОШИЛГООНЫ КАБИНЕТ

CT scanner
ХБНГУ үйлдвэрлэгдсэн Somatom Go now маркийн 32 зүслэгтэй компьютер томографийн аппарат
X-ray machine
Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Солонгос улсын RayScan брэндийн RCT 710 маркийн рентген болон CBCT хосолсон аппаратууд

ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИ

Hematology analyzer
Гематологи шинжилгээндээ Япон улсын Sysmex корпорацийн үйлдвэрлэсэн XN 350 анализатор
Biochemistry analyzer
Биохими, иммунологийн шинжилгээндээ БНХАУ-ын TECOM 6030 анализатор
Blood coagulation analyzer
Цус бүлэгнэлтийн шинжилгээндээ XL1000e анализатор
Urine analyzer
Шээсний шинжилгээндээ H-III анализатор

КТГ нь бусад дүрс оношилгооны аргуудтай харьцуулахад

  • Олон төрлийн эдийн дүрсийг нарийвчлан гаргадаг. Жишээ нь: Өөхөн булчингийн эд, үрэвсэл гэх мэт
  • Ямар ч өвдөлтгүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай
  • Богино хугацаанд шинжлэх боломжтой
  • Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь: Хавдар, үрэвсэл, шингэн хэлбэлзэл гэх мэт
  • КТ хийхээр шаардлагагүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой
ТА ЯМАР ТОХИОЛДОЛД КТГ ОНОШИЛГОО ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
  • Ямар нэг эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгүй байгаа тохиолдолд оношоо нарийн тогтоож, эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор
  • Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
  • Эхо, рентген, цус, шээс гэх мэт шинжилгээнд ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах зорилгоор тус оношилгоо хийдэг
ТУС ШИНЖИЛГЭЭГ ХИЙЛГЭХДЭЭ ЯМАР БЭЛТГЭЛ ХАНГАХ ВЭ?
  • КТГ хийлгэхийн өмнө төмөр эд зүйлс нь зургийн чанарт сөрөг нөлөөтэй тул шинжилгээ хийгдэх хэсэгтэй төмөр товч, цахилгаан, үсний зүлт, үнэт зүйлс, хиймэл үе, нүүр зэрэг байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй
  • Эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ сайн магадлах
  • Ямар эрхтнийг шинжлэх гэж байгаагаас хамаарч КТ шинжилгээний өмнөх бэлтгэл харилцан адилгүй байдаг. Зарим шинжилгээний үед өлөн байх эсвэл даагаар шээстэй байхыг шаардаг
РЕНТГЕН ЦАЦРАГ НЬ:
  • Шинжилгээг стандартын дагуу, заагдсан хугацаанд нь хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч цацрагийн сөрөг нөлөөнд өртэхгүй
  • Дүрс оношилгооны эмч, техникч нар нь хамгийн бага цацрагаар, богино хугацаанд хэрэгтэй мэдээллээ олж авч чадахуйцаар мэргэшсэн байдаг
  • Ихэнх рентген шинжилгээний үед үйлчлүүлэгчид өгсөн цацрагийн тун нь маш бага буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс дунд байдаг тул шинжлүүлэгчийн биед ямар нэг өөрчлөлт гардаггүй

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Шинжилгээ өгөхдөө өлөн байх

Шээсний шинжилгээ өгөхдөө зориулалтын 1 удаагийн сав хэрэглэх

Эрүүл мэндийн заалттай иргэд цус бүлэгнэлтийн шинжилгээ өгөхдөө цусны бүлэгнэлтийн эсрэг эмийг уугаагүй байх

Дааврын шинжилгээ өгөх иргэд тайван байх

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Баасан

Дүрс оношилгоо
08:00 – 20:00

Лаборатори
08:00 – 14:00

цагийн хороонд ажиллана

Бямба

Дүрс оношилгоо
10:00 – 14:00

Лаборатори
10:00 – 14:00

цагийн хороонд ажиллана

Ням

Амарна

Мэдээлийн нэгдсэн төв

Даваа-Баасан: 08:00 - 18:00

Бямба: 10:00 - 14:00

Ням: Амарна

7034-1111
1900-9999
Тасгийн танилцуулга

эмч нар

Б.Уранчимэг

Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй

Л.Бат-Эрдэнэ

Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй

А.Энхтуяа

Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй

Г.Тэмүүжин

Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй

С.Солонго

Чих хамар хоолойн эмч
Ахлах зэрэгтэй